Posts

"Залуучууд Судлал 2017" чуулга уулзалт боллоо

Image
Залуучуудын нэгдсэн чуулганыг 2017 оны 9 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд 13 сумын залуучуудын төлөөллийг оролцуулан сум бүрээс Төрийн албан хаагч 1, Хувиараа хөдөлмөр эрхлэгч 1, малчин 1, Хөгжлийн бэрхшээлтэй хүн 1, эмэгтэйчүүдийн төлөөлөл 1-ээс доошгүй байхаар зохицуулж бүрдүүлсэн 120  төлөөлөгч оролцож “Залуучууд судлал-2017” нэртэй чуулганаа хийлээ. “Залуучуудын хөгжил ба оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зохион  байгуулж  МСҮТ-ийн багш Мөнхзаяа, Гэрэлмаа нар тэргүүн байр эзэлж 500 000 төгрөг өргөмжлөл, 3 дугаар сургуулийн багш Даваанамсрай 2-р байр тус тус эзэлж 300 000 төгрөг өргөмжлөл, 3 дугаар байрыг 1 дүгээр сургуулийн багш Болорчимэг 100000 төгрөг, өргөмжлөл, тусгай байрыг Аймгийн ИТХ-ын ажилтан Жаргалсайхан эзэлж өргөмжлөл 50000 төгрөгөөр тус тус шагнуулсан. Залуучууд туршлага судлах аялалаар ӨМӨЗӨ-ны Шилийн гол аймагт явах болж сум бүрээс 1 шилдэг залуу тодрууллаа. /Чуулганы арга хэмжээний хүрээнд, аймгийн засаг даргын зардлаар/

Амьд хөгжмийн хамтлагтай болов

Image
Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 9.9 сая төгрөгөөр иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо . Цахилгаан хөгжмийн хамтлагтай болж ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд өөрсдөө дуулж, хөгжимдөж, хошин үзүүлбэр үзүүлснээр ухуулга сурталчилгаанд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж иргэдэд соёл урлагийн үйлчилгээ давхар үзүүлж байна. 

Хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажил

Image
Хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд   Их Жанжин Сүхбаатарын өлгий нутгаас эхэлж Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан, Баруун-Урт  сумдуудад тус  бүр 2 удаа ажиллаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд  хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчлахаас гадна “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Гэр бүлийн харилцаа”,“Уучлал ба Хайр”, “Ууж биш ухаарч амьдарцгаая”,  сэдвүүдээр сонирхолтой лекц уншиж иргэдийн оюуны мэлмийг нээж явлаа.  

“Хайрын бэлэг-Гэр бүл”

Image
Гэр бүлийн зөвлөгөөнийг Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2017 оны 05 сарын 14,15-ны өдрүүдэд 13 сумдын төлөөллийг оролцуулан 125 хүний бүрэлдэхүүнтэй “Хайрын бэлэг-Гэр бүл” нэртэйгээр зохион байгууллаа. “Тэнгэрлэг гэр бүл”-ээр хөдөлмөрийн салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсээс сум бүрээр нас насны төлөөлөл болгон 100 хүн буюу 50 гэр бүлийг  шалгаруулж алдаршуулан аймгийн хэмжээнд сурталчилж, тэдний үлгэр дуурайллаар залуу үеээ хүмүүжүүлж, хөгжихийг уриалан, зочдыг хүлээн авч, дурсгалын зүйл хүндэт өргөмжлөлөөр шагнасан.

Хамтарсан багийн сургалт зохион байгуулагдлаа

Image
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо- Аймгийн Засаг даргын 2017 оны А/235 тоот захирамжаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулан  үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг 13 сумын нийт гишүүдийг оролцуулан 125 хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн сургалтаар зохион байгуулж Улаанбаатар хотоос сургагч багш урьж хамтран ажиллаа.