"Залуучууд Судлал 2017" чуулга уулзалт боллоо
Залуучуудын
нэгдсэн
чуулганыг 2017
оны 9 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд 13 сумын залуучуудын төлөөллийг оролцуулан
сум бүрээс Төрийн албан хаагч 1, Хувиараа хөдөлмөр эрхлэгч 1, малчин 1, Хөгжлийн бэрхшээлтэй хүн 1,
эмэгтэйчүүдийн төлөөлөл 1-ээс доошгүй байхаар зохицуулж бүрдүүлсэн 120 төлөөлөгч оролцож “Залуучууд
судлал-2017” нэртэй
чуулганаа хийлээ.
“Залуучуудын
хөгжил ба оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулж
МСҮТ-ийн
багш
Мөнхзаяа,
Гэрэлмаа нар тэргүүн байр эзэлж 500 000 төгрөг өргөмжлөл, 3
дугаар
сургуулийн багш Даваанамсрай
2-р
байр тус тус эзэлж 300 000 төгрөг өргөмжлөл, 3 дугаар байрыг 1 дүгээр сургуулийн
багш Болорчимэг
100000 төгрөг, өргөмжлөл, тусгай байрыг Аймгийн ИТХ-ын
ажилтан Жаргалсайхан
эзэлж өргөмжлөл
50000 төгрөгөөр тус тус шагнуулсан. Залуучууд
туршлага судлах аялалаар ӨМӨЗӨ-ны
Шилийн гол аймагт явах болж сум бүрээс 1 шилдэг залуу тодрууллаа. /Чуулганы
арга хэмжээний хүрээнд, аймгийн засаг даргын зардлаар/
Comments
Post a Comment